images

“Худалдагч охин” Францын кино наадамд оролцож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-28


     Франц улсын Везүл хотноо 29 дэх удаагийн Азийн кино наадмын олон улсын фестиваль өнөөдөр эхэлж байна. Гуравдугаар сарын долоон хүртэл болох энэ наадмын зорилго нь Азийн кино урлагийг танилцуулах, дэмжих, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, кино урлагаар дамжуулан бусад соёлыг нээхэд уриалах юм. Вэзүлийн кино наадам 1995 онд анх болж байсан бөгөөд энэ жилийн наадамд 31 орны 85 кино оролцож байгаа аж. Харин наадмын ерөнхий шүүгчээр Бусаны кино наадмын ерөнхий шүүгч Ли Ёонг Кван ажиллаж байна. Тэгвэл энэ наадамд манай улсаас найруулагч Ж.Сэнгэдорж, “Nomadia Pictures-ийн бүтээл “Худалдагч охин” кино өрсөлдөнө. Уг киног гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгох бол наадмын сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 21-23-нд Азийн урлагийн Гимэй музей болон Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний их сургуульд (INALCO) үзүүлэх ажээ. Одоогийн байдлаар Худалдагч охин” кино Осакагийн Азийн кино фестивалийн шилдэг дүрийн шагнал “Yakushi Pearl Award”, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдгийн шилдэг киноны шагнал “Uncaged Award for Best Feature Film”-ыг хүртээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.