images

Пол Маккартни "Rolling Stones" хамтлагт тоглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Рок хөгжмийн ертөнцийн домог болсон "Битлз" болон "Роллинг Стоунз" хамтлагууд байгуулагдсанаасаа хойш 60 гаруй жилийн дараа цомог гаргахаар болжээ. Америкийн энтертэйнмент мэдээллийн “Variety” агентлаг болон CNN мэдээлснээр "Битлз" хамтлагийн гишүүн Пол Маккартни "Роллинг Стоунз"-ын шинэ цомогт басс гитар тоглон оролцож байгаа ажээ. 1960-аад онд дэлхий даяар алдаршсан "Битлз" хамтлаг 1970 онд тарсан ч "Роллинг Стоунз" хамтлаг бүрэлдэхүүнээрээ идэвхтэй тоглосоор байгаа билээ. П.Маккартни, Ж.Леннон нар "Роллинг Стоунз" хамтлагт "Би чиний хүн болмоор байна" гэсэн дуу зохиож өгч байсан түүхтэй. Энэ дуугаараа тус хамтлаг анх Их Британийн шилдэг 20-д багтаж байсан удаатай. "Битлз" 1967 онд гаргасан "All You Need Is Love" дууг бичихэд "Роллинг Стоунз" хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер студид ердийн гишүүн шиг орж гарч байсан гэдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.