“Crocs” гутал тансаг зэрэглэлийн брэндүүдийн жагсаалтад багтав
Анд нөхдийн мэдээ
2023-02-27
Эмч, эмнэлгийн ажилтнууд, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсийн сонголт болсон “Crocs” гутлын брэнд загварын салбарын шилдгүүд болох “Saint Laurent”, “Prada”, “Bottega Veneta”, “Loewe” болон “Mui Mui” зэрэг тансаг брэндүүдийн жагсаалтад албан ёсоор орж ирлээ. Америкийн гутлын загвар зохион бүтээгч Салехе Бэмберигийн тус брэнд өмнө нь ч ажилчин ангийн даруухан эгнээнээс загварын өндөр зэрэглэл рүү шилжиж байсан удаатай. Энэ удаа тансаг зэрэглэлийн брэндийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг гаргадаг "Lyst" платформын шилдэг аравт “Crocs Pollex” загвар нь багтсан байна. Загвар зохиогч С.Бэмбери өмнө нь "Versace"-д пүүз, эрэгтэй гутлын чиг хандлагыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус компаниас гарсны дараа бие даасан загвараа туурвих болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.