images

Хятад улс цар тахлыг амжиллтай давснаа зарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хороо саяхан тус улсын COVID-19 хорио цээрийн бодлогод үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд түүндээ “Хүчтэй өвчин үүсгэгч, харьцангуй өндөр үхэлд хүргэдэг вирусын өргөн тархсан тахал өвчнөөс амжилттай сэргийлж, олон түмний амь нас, эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалж, цар тахлын эсрэг амжилттай тэмцэж чадлаа" хэмээн дурдсан байна. Гурван жил орчим хугацаанд хатуу хорио цээрийн бодлого баримталж ирсний дүнд нас баралтын түвшинг бууруулж зөв цагт зөв бодлого гаргаж, аажмаар зөв цагт нь хорио цээрийг сулруулсан тухай мөн дурджээ. Тус Байнгын хороо “Дэлхийн хамгийн олон хүн амтай манай улс цар тахлаас ард иргэдээ хамгаалахад үр дүнтэй, амжилттай ажилласан” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны нэгдүгээр сард Хятадад ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралдаа эргэн орсон байна. Судалгаагаар тус улсын хүн ам 1.41175 тэрбум гэж үзвэл цар тахал өвчнөөр 100 мянган хүн тутамд 6 хүн нас барсан үзүүлэлт гарчээ. Энэ нь 100 мянган хүн тутмаас 337 хүн нас барсан АНУ, мөн төдий тооны хүнээс 65 хүн нас барсан Өмнөд Солонгосоос хамаагүй бага үзүүлэлт бөгөөд цар тахлын эсрэг дэлхийн хамгийн үлгэр жишээ хорио цээрийн дэглэм тогтоосон Сингапур улсаас ч илүү (100 мянган хүн тутамд 30 хүн нас барсан) амжилттай ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.