Босогчдод барьцаалагдсан профессор суллагджээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-27
Папуа Шинэ Гвинейн ширэнгэн ойд судалгаа хийж яваад зэвсэглэсэн босогчдод барьцаалагдсан Австралийн Квийнслэнд их сургуулийн профессор Брайс Баркер өчигдөр суллагдсан байна. Тус улсын ерөнхий сайд Жэймс Марапэ тусгай ажиллагаа явуулж барьцаалагдсан хүмүүсийг сулласан тухай цахим хуудсаараа дамжуулан мэдээлснийг ABC телевиз дамжуулжээ. Профессор Б.Баркер нь Австрали улсад оршин суудаг Шинэ Зеланд улсын иргэн бөгөөд Папуа Шинэ Гвиней улсын мэргэжил нэгт гурван судлаачийн хамт хээрийн судалгааны ажил хийж яваад өнгөрсөн 20-ны өдөр босогчдод барьцаалагдсан ажээ. Босогчид тэднийг суллах барьцаа болгож төр засгаасаа нэг сая доллар өгөхийг шаардсан байна. Засгийн газар мөнгө төлөхөөс татгалзан тэдэнтэй хэлэлцээ хийх явцдаа тусгай ажиллагаа явуулж барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Тус улсын уулархаг нутаг, ширэнгэн ойд төр засагтаа захирагддаггүй олон омгийнхон аж төрдөг бөгөөд сүүлийн үед тэдгээр үндэстэн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах болсон тухай AFP агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.