images

НҮБ-ын Ерөнхий ассамблей Оросын цэргийн хүчнийг Украины нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаардсан тогтоол баталлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-24


     2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украинд довтолсноор дайн эхлээд нэг жил болжээ. Иймд НҮБ-ын Ерөнхий ассамблей пүрэв гарагт хуралдаж ОХУ-ыг дайсагналаа зогсоож, цэргийн хүчээ Украинаас эргүүлэн татах тухай заавал биелүүлэх албагүй буюу үүрэг хүлээлгэдэггүй тогтоол баталлаа. Учир нь, Ерөнхий Ассамблейн тогтоол нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоос зөвлөмжийн шинжтэй гэдгээрээ ялгарах боловч дэлхийн улс орнуудын үзэл бодлын илэрхийлэл болдог. Дээрх тогтоолыг Украины тал холбоотнуудтайгаа зөвшилцөж боловсруулсан бөгөөд 141 улс дэмжиж, долоон улс эсэргүүцэж, 32 орон санал өгөхөөс түдгэлзсэнээр баталсан байна. Энэ тухай Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулэба “Санал хураалтын үр дүн дан ганц Барууны орнууд манай улсын талд биш гэдгийн нотолгоо боллоо” гэжээ. Харин тогтоолыг эсэргүүцсэн долоон улс нь Беларусь, Никарагуа, Орос, Сири, Умард Солонгос, Эритриа, Мали байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.