Такламаканы цөлийг 300 мянган жилийн өмнө үүссэн гэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-23
Хятадын хамгийн том цөл болох Такламаканы цөл нь Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд байдаг. Тэгвэл судлаачид тус цөлөөс олдсон саяхны нэг олдворт тулгуурлан 300 мянган жилийн өмнө цөл үүссэн гэж үзжээ. Уг нээлтийг Шинжаанд хийж буй гурав дахь удаагийн шинжлэх ухааны хайгуул судалгааны үеэр хийсэн тухай Хятадын ШУА-ын дэргэдэх Шинжааны экологи, газарзүйн хүрээлэнгийн дарга мягмар гарагт мэдээлсэн байна. Тус судалгааны баг 2021 оны 12 дугаар сараас ажиллаж буй бөгөөд Тэнгэр уул, түүний ойр орчмын бүс нутгаас хүйтэн усанд амьдардаг дэлхийн хамгийн эртний организм олсон ажээ. Мөн тус улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй байгальд шимэгчлэн амьдардаг 39 шавж, хоёр зүйлийн хөвд олсон байна. Судалгааны үеэр экосистемийн хяналт судалгаа хийх автомат ажиллагаатай 26 станцыг Шинжааны хүн амьдардаггүй газарт байгуулж, сансрын хиймэл дагуул, дроноос интернэтээр мэдээлэл авч байжээ,.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.