images

Нурангин доор төрсөн охиныг авга нь үрчилж авлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-23


    Сирид болсон газар хөдлөлтийн дараа эхтэйгээ хүйгээрээ холбоотой нярай охиныг эсэн мэнд олсон билээ. Улмаар охиныг эмнэлэгт байх хугацаанд эмнэлгийн эрхлэгчийн эхнэр хөхөөрөө хооллож, төрөл садан нь гарч ирэхийг хүлээж байв. Хүмүүс түүнд Аяа буюу бурхны элч гэсэн утгатай нэр хайрласнаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс өргөж авах хүсэлт ирж байлаа. Тэгвэл охины авга ах Халил Аль Савади охиныг үрчлэн авчээ. Охин болон Аль Савади хоёрт ДНХ-ийн шинжилгээ хийж ойрын хамаатан болохыг нь баталсан байна. Улмаар охинд нас барсан эхийнх нь нэр болох Афраа нэрийг хайрлажээ. Тэрбээр эхнэр, дөрвөн охин, хоёр хүүгийн хамт амьдардаг бөгөөд бага охин нь Аяа буюу Афраа охиноос хэдхэн хоногийн дараа мэндэлсэн аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.