images

АНУ-ын ерөнхийлөгч Киевт гэнэтийн айлчлал хийв

Б.Бат-Амгалан

Анд нөхдийн мэдээ

2023-02-20


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн өнөөдөр Украинд гэнэтийн айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа. Ж.Байдэний айлчлал нь Оросын түрэмгийллийн нэг жилийн ойгоор АНУ Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илтгэж буй хэрэг хэмээн дэлхийн хэвлэлүүд бичжээ. Уулзалт Киев хот дахь ерөнхийлөгчийн өргөөнд болсон бөгөөд Ж.Байдэн энэ удаа Украинд хагас тэрбум долларын нэмэлт тусламж олгох болсноо мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Ж.Байдэн “Нэг жилийн дараа гэхэд Киев байж л байна. Украин байж л байна. Ардчилал ч мөн адил” хэмээн хэлснийг хэвлэлүүд эш татжээ. Айлчлалын өмнөхөн хэвлэлийнхэн түүний Украинд хийх айлчлалын талаар асуухад Цагаан ордон үгүйсгэсэн хариулт өгөөд, АНУ-ын ерөнхийлөгчийг Польшид айлчилж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудын удирдлагатай уулзах төлөвлөгөөтэйг мэдэгдсэн юм. Ж.Байдэн өнөөдөр Киевээс Варшав руу мордох ажээ.      

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.