images

2000 жилийн өмнөх ордны туурь олджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-20


     Умард Хятадын Шаньси мужийн нутгаас 2000 гаруй жилийн өмнөх хоёр ордны туурь олдлоо. Энэ нь эртний Цинь улсын (МЭӨ 475-МЭӨ 221) нийслэл Юэянь хотын нэг хэсэг ажээ. Археологичид 1980-аад онд анх эртний хотын цогцолбор олж байсан бөгөөд 2012 оноос хойш хоёр, гурав дахь цогцолборыг илрүүлсэн билээ. Тэгвэл энэхүү ордны туурь нь гурав дахь цогцолборт харьяалагддаг байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач Лю Рүйгийн хэлснээр, хоёр барилга нь дөрвөлжин хэлбэртэй, урагш харсан хаалгатай, хагас дугуй дээвэртэй ажээ. Иймээс археологичид олдворт суурилан цаг хугацааг нь баттай тогтоож чадсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.