Өмнөд Солонгосын хүн амын дунд ахмадуудын эзлэх хувь нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-20
Өмнөд Солонгосын статистикийн газрын мэдээлснээр, өнгөрсөн онд өндөр настнуудын тоо хурдацтай өсөж, ганцаараа амьдардаг өндөр настнууд нэмэгджээ. 2022 онд 65 ба түүнээс дээш насны хүн амын дотор ганцаараа амьдардаг өндөр настны эзлэх хувь 20.8 болж, өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлт 2000 онд 16.0 хувь байсан бол 2010 онд 18.5, 2020 онд 19.8 хувь болсон аж. Иймд өрх толгойлсон ахмад настнуудад зориулсан нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, тэдэнд анхаарал хандуулах хэрэгтэйг Статистикийн газар онцолсон байна. Ялангуяа сүүлийн хорин жилд өрх толгойлсон ахмад настнууд нэмэгджээ. Тухайлбал, 2000 онд 543 мянга байсан бол 2022 онд 1.8 сая болж 3.5 дахин өссөн байна. Мөн хугацаанд 65 болон түүнээс дээш насны өрхийн тоо 3.4 саяас есөн сая болж 2.7 дахин нэмэгджээ. Тус улсын дундаж наслалт 2021 онд 83.6 жил болж, өмнөх оноос 0.1 жилээр өссөн юм. Энэ үзүүлэлт 2000 онд 76, 2010 онд 80.2, 2020 онд 83.5 болсон билээ. Мөн тус улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86.6 жил байгаа нь эрэгтэйчүүдийнхээс зургаан жилээр урт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.