images

Америк бүсгүйг Оросоос албадан гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-17


     ОХУ-ын Москва хотын Улаан талбайд тугал хөтөлж ирэн амьтдын эрхийг хамгаалахыг шаардан жагсаал хийж байгаад саатуулагдсан 34 настай америк бүсгүй Алисиа Дэйг 40 жилийн хугацаанд тус улсад нэвтрэх эрхгүйгээр албадан гаргасан тухай ТАСС мэдээлэв. Мэдээнд дурдсанаар тус улсын шүүх түүнийг гадаадын иргэний оршин суух журам зөрчсөн хэргээр шүүж 2063 оны хоёрдугаар сарын 13-ныг хүртэл тус улсад нэвтрэх эрхийг нь хассан байна. Тэрбээр тус улсад жуулчны визээр нэвтэрч, түр оршин суугчийн бүртгэл хийлгэлгүй амьдарч байсан нь тогтоогдсон гэжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа А.Дэй орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр би Турк руу явж байна" гээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлжээ. Тэрбээр “Би Орос улс, хоол унд, ард түмэнд нь хайртай. Энд амьдарч чадахгүй болсондоо гунигтай байна” гэжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 28-ны өдөр мөн Улаан талбайд тугал хөтлөн ирж “Амьтан хоол биш” гэсэн эсэргүүцлийн уриа хашгирч байгаад цагдаа нарт саатуулагдаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.