Нурангин доор 260 цаг болсон хүүг аварлаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
CNN агентлагийн мэдээлснээр урд шөнө Туркийн өмнөд хэсгийн Хатай мужийн Антакья хотын ойролцоох барилгын нурангид дарагдсан 12 настай Осман Халебие хүүг эсэн мэнд олсон байна. Түүнийг газар хөдлөлт болсноос хойш 260 цагийн дараа олж аварсан нь энэ бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгааг мэдээлжээ. Аврагдах үедээ тэрбээр нуранги дотор багахан орон зайд тонгойн суугаа байдалтай байсан гэж CNN мэдээлэв. Тэрбээр байсан газрынх нь ойролцоо өөр олон хүмүүс дарагдсан тухай аврах багийнханд хэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нурангид дарагдсан хүмүүс амьд олдох магадлал улам багасч байгаа ч энэ мэтээр эсэн мэнд олдсон хүмүүсийн тухай мэдээ ирсээр байна. Одоогоор Халебие хүү эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон эмч нартайгаа ярилцаж байгаа тухай мөн тус агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.