images

ЕСБХБ: Төв Азийн бүс нутгийн эдийн засаг өсөх төлөвтэй байна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-17


     Европын сэргээн босголт, хөгжлийн банк өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бүс нутгуудын эдийн засгийн тайланг энэ сарын 16-ний өдөр олон нийтэд танилцуулжээ. Уг тайланд нийтлэгдсэнээр Төв Азийн орнуудын ДНБ-ий өсөлт 2023 онд 4.9 хувь, 2024 онд 5.4 хувиар өснө гэж таамаглаж байгаа бөгөөд үүнд ажиллах хүч, улс хоорондын мөнгөн гуйвуулга, зуучлалын худалдаа үйлчилгээ нөлөөлнө гэжээ. Тухайлбал, Казахстан, Туркменистан, Монгол, Тажикстан, Узбекистан улсуудын эдийн засгийн дундаж өсөлт нь бүс нутгийн орнуудын дунд хамгийн өндөр түвшинд байна хэмээн дурдсан байна. Мөн Орост үйл ажиллагаагаа явуулж байсан бизнесүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж. 

     Харин ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг 36 улсын эдийн засгийн талаас илүүд нь өсөлт бага ажиглагдсан байна. Учир нь байгалийн хийн үнийн өсөлт болон инфляцийн түвшин тус улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Ирэх жилд тус бүс нутгуудын өсөлт 3.3 хувиар нэмэгдэх боломжтой гэнэ. ЕСБХБ-ны ахлах эдийн засагч Беата Жаворчик хэлэхдээ "ЕСБХБ-ны эдийн засаг байгалийн хийн үнэ өссөн болон инфляцийн савлагаатай байдалд хамгийн их санаа зовж байна. Энэ үйл явц таамаглаж байснаас илүү удаан үргэлжлэх магадлалтай" гэжээ. Зөвхөн урт хугацаандаа байгалийн хийн үр ашиггүй хэрэглээг зогсоох нь Европын орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлнө гэдгийг мөн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.