Пакистаны ерөнхий сайд Туркт айлчилж, тусламжийн сан байгуулахаар болов
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф өчигдөр Туркт айлчилж ерөнхийлөгч Р.Эрдогантай уулзлаа. Айлчлалын үеэр Ш.Шариф Пакистаны Засгийн газраас байгалийн гамшгийн улмаас хохирсон иргэдийг дэмжих тусламжийн сан байгуулахаар болсныг хэлжээ. Тухайлбал, танхимын сайд нар нь нэг сарын цалингаа тусламжийн санд хандивлаж буйг зарласан байна. Мөн Засгийн газрын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлажээ. Пакистан улс газар хөдлөлтийн маргааш эрэн хайх, аврах багаа Туркт илгээсэн бөгөөд үүн дээр зэвсэгт хүчнийхэн, бэлтгэгдсэн сайн дурынхнаас бүрдсэн аврах баг нэмж очсоноос гадна өвлийн майхан зэрэг 6.7 тонн шаардлагатай тусламжийг өгсөн билээ. Өнөөдрийн байдлаар Турк, Сирид тус улсын илгээсэн биет тусламж 150 тонн болоод байна. Өнгөрсөн хугацаанд Пакистаны хэд хэдэн төрийн бус байгууллага Туркт тусламж илгээснээс гадна шашны гол нам болох Жамиат Үлэма-э-Ислам 75 мянган долларын чек хандивласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.