Дэлхий даяар инфляц буурч байна
Анд нөхдийн мэдээ
2023-02-16
ОУВС-ийн тэргүүн К.Георгиева дэлхий дахиныг хямралд хүргэж буй инфляцийн өсөлт намжиж байна гэж мэдэгджээ. “Bloomberg News”-ийн мэдээлснээр тэрбээр Дубай хотод болсон бага хуралд оролцохдоо "Сая сая хүнд асар их дарамт учруулж буй амьжиргааны өртөгтэй холбоотой асуудлыг шийдэх боломж ирлээ" гэсэн байна. Дэлхий даяараа COVID-19 цар тахал, Орос Украины дайн зэргээс үүдэн инфляц өсөж хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдэн, зээлийн хүү өсөх зэрэг хямрал нүүрлээд байгаа билээ. Харин ОУВС өнгөрсөн сард гаргасан тайландаа дэлхийн хэрэглээний үнийн инфляц өнгөрсөн онд 8.8% байсан бол энэ онд 6.6 хувь болон буурч, 2024 онд 4.3 хувь болох төлөвтэй байна гэж үзжээ. Мөн тэрбээр Украинд хийж буй ОХУ-ын түрэмгийлэлтэй холбогдуулан “Украины ард түмэн зөвхөн өөрсдийнхөө төлөө бус бүх үндэстний амьдрах, улс орноо удирдах эрхийн төлөө тэмцэж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.