images

Хятадад 2400 жилийн өмнөх боловсон жорлон олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Хятадын археологичид 2400 жилийн өмнө угаалтууртай боловсон жорлон байсныг нотлох олдворууд олсон тухай “Global Times” сонин мэдээлэв. Тус улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн Археологийн судалгааны хүрээлэнгийнхэн Шаньси мужийн эртний хотын балгасанд малтлага хийснээр шавраар урласан хоёр хэсэг жорлон, бохирыг гадагш урсгах хоолой олжээ. Энэхүү олдвор нь эртний ордны тууриас олдсон анхны жорлон бөгөөд олдвор олдсон Вэянчэн хот нь МЭӨ 374 оноос Хятадын анхны нэгдсэн улс болох Цинь гүрний нийслэл байсан бөгөөд мөн баруун Хан гүрний эхэн үеийн нийслэл болж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.