Хятад оюутнууд гадаадаас эх орондоо ирж ажлын байр хайх нь эрс нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-15
Хятадын гадаадаас эргэн ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын судалгаагаар 2022 онд гадаадаас ирсэн оюутнуудын ажил хайлт дээд хэмжээнд хүрчээ. Тус улсын боловсролын яамны мэдээлснээр 2021 онд 1.05 сая оюутан эх орондоо ажиллахаар буцаж ирсэн байна. Тэдний 41 хувь нь Англид, 20.3 хувь нь Австралид, 9 хувь нь Америкт, үлдсэн нь Япон, Сингапур, Малайзад суралцаад иржээ. Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах болсон гол гурван шалтгаан нь илүү найдвартай олон ажлын байр, амьдрахад таатай нөхцөл, өөрийн соёл ажээ. Судалгаанаас үзвэл, хоёрдугаар сарын 3-ны байдлаар гадаадаас буцаж ирсэн хүмүүсийг илүүд үзэж ажилд авах нь долоо хоногийн өмнөхөөс 11 хувиар өссөн байна. Гадаадаас ирэгсдийг гол төлөв боловсрол, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, интернэтийн салбарт ажилд авдаг бөгөөд өнгөрсөн онд биоанагаах ухаан, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар гадаадад суралцсан хүмүүсийг илүү их ажилд авчээ. Тэдний дундаж цалин 2020 онд сард 12,592 юань буюу 1,846 доллар байсан бол 2022 онд 14,680 юань болж нэмэгдсэн байна. Гэвч судалгаанаас үзэхэд тэд цалиндаа сэтгэл хангалуун бус байгаа ажээ. Мөн буцаж ирсэн хүмүүсийн 59.7 хувь нь төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.