Валентины баярыг хаана хамгийн өндөр өртөгтэй тэмдэглэдэг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
Гэгээн Валентины баяраар хайртай дотны хүмүүстэйгээ шоколад, бэлэг солилцож, романтик болзоонд явах зэрэгт хаана хамгийн их зардал гардгийг Британийн “The Economist” сэтгүүл тооцож үзжээ. Тус сэтгүүлийн “Economist Intelligence Unit” агентлаг тус баярыг хамгийн өндөр өртөгтэй тэмдэглэдэг 10 хотын жагсаалтыг гаргасан байна. Өнгөрсөн оны сүүлээр тус агентлагаас дэлхийн 172 хотод хийсэн судалгаагаар Валентины баяраар хосууд оройн зоог барих, тансаг зочид буудалд тухлах, кино үзвэр үзэх, үнэтэй дарс, шоколад авах зэрэгт голлон мөнгө зардаг бөгөөд хамгийн өндөр зарлага гаргадаг хотоор Хятадын Шанхай хот нэрлэгджээ. Тус хотод ганцхан энэ орой нэг хүн дунджаар 655 доллар зарлагаддаг гэсэн байна. Удаах байранд АНУ-ын Нью-Йорк хот орсон бөгөөд тэнд 600 орчим долларын зарлага гардаг ажээ. Улмаар жагсаалтад ОХУ-ын Москва, Бахрейны Манама, Францын Парис, АНУ-ын Лос-Анжелес хотууд орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.