Таван жилийн дараа гэнэт тайзан дээр гарч ирсэн Рианнагийн сюрприз
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
Америкийн поп од Рианна энэ сарын 12-нд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн 57 дахь удаагийн шувтаргын тоглолтын үеэр тайзан дээр гарахад хөл хүндтэй болсон нь мэдэгдэж байсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Тухайн өдөр Рианна улаан өнгийн хувцастай “Oly Girl (In the World), “Rude Boy”, “Diamond” зэрэг дуунуудаа дуулсан бөгөөд тоглолтын үеэр үзэгчдийн харц аяндаа түүний хэвлий рүү чиглэж байжээ. Тэрбээр энэ тухай яг өөрөө хэлээгүй ч ил товойн харагдах гэдэс нь хэлж өгч байсан хэмээн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд нийтэлжээ. Тоглолт дууссаны дараа хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдгийг хэлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп түүний тоглолтод сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй байна. Рианна өмнө нь Трампыг шүүмжилдэг байсан бөгөөд өөрийнхөө дууг Трампын сонгуулийн кампанит ажилд ашиглахыг зөвшөөрдөггүй байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.