Хятадын автомашины импорт багасжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 2022 онд автомашины импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар буурч, импортын үнэ бага зэрэг буурсан хэмээн мэдээлжээ. Гэхдээ арванхоёрдугаар сард автомашины импортын хэмжээ арваннэгдүгээр сараас 7.2 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн байна. Харин импортын автомашины үнэ арваннэгдүгээр сараас 16.4 хувиар, жилийн өмнөхөөс 15.6 хувиар буурчээ. Учир нь, Хятад улсад автомашины дэлхийн хамгийн том зах зээл бий. Өнгөрсөн онд тус улсын дотооддоо үйлдвэрлэсэн автомашины борлуулалт 2021 оныхоос 2.1 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор 27 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж 26.86 сая ширхгийг нь борлуулсан юм. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Харин тус улсын автомашины импортын 93.5 хувийг микро автобус, седан болон жийп гэх гурван төрлийн автомашин эзэлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.