Турктэй маргаантай байгаа Финланд, Швед улсууд Туркт яаж тусалсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Финланд, Швед улсыг НАТО-д элсэхэд Унгар, Турк улсын зөвшөөрөл дутуу байгаа билээ. Ялангуяа Турк улсад суугаа Финландын Элчин сайдын яамны өмнө туркууд юм шатаах зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн ч талууд Туркт нүүрлэсэн гамшигт тусалж байна. Тухайлбал, Финланд улс олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан нэг сая еврогийн хүмүүнлэгийн тусламж Турк, Сирид илгээжээ. Энэ тусламжийг хоол, хоргодох байр, эмнэлгийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд хэрэглэх юм. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Вилл Скиннари “Манай улс энэ гамшигт өртсөн хүмүүст туслахыг хүсэж байна” гэжээ. Харин Швед улсаас 2.8 сая долларын тусламжийг Турк, Сирид хүргүүлсэн бөгөөд тус улс руу эрэн хайх, аврах баг илгээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.