Байгалийн гамшиг хүртэл хүүхдийн цагаахан сэтгэлийг арилгаж чадсангүй
Анд нөхдийн мэдээ
2023-02-10
Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн баруун хойд хэсэгт аврах ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байх үед нуранги амьд гарсан хүүхдийн инээмсэглэл дэлхий дахиныг баясгав. "Цагаан дуулгатнууд" хэмээх иргэний аврах баг Идлиб мужид аврах ажиллагаа явуулж байгаад хөдөөгийн Арманаз хотын балгасаас хүүг эсэн мэнд олсон байна. Аврагчид амьд үлдсэн хүүхдийг хараад баярлан уухайлжээ. Нурангид дарагдаж айдаст автсан хүүхэд аврагчдын баярласан уухайн дуунд баясан инээмсэглэв. Хүүхдийн нэрийг Карам гэдэг бөгөөд түүний нас, гэр бүлийн бусад гишүүд амьд эсэх зэрэг хувийн мэдээллийг нууцалсан байна. Аврагчид энэ тухай бичлэгийг цахим орчинд нийтэлжээ. Тэд “Хүүхдийг аварсан нь хамгийн баярт агшин байлаа. Гайхамшигт явдал болж уухайн дуу тэнгэрт хадав” хэмээн бичжээ. Мөн цахим хэрэглэгчид “Байгалийн гамшиг хүртэл хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлийг арилгаж чадсангүй” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.