Дэлхийн хамгийн том шүрэн хадны ойролцоо уурхай байгуулах шийдвэрийг цуцаллаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-09
Австралийн засгийн газар дэлхийн хамгийн том шүрэн хад болох "Great Barrier Reef"-д аюул учруулж болзошгүй гэж үзэн Рокхэмптон хотод хэрэгжүүлэх нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын төслийг цуцалжээ. Тус улсын байгаль орчны сайд Таня Плиберсек "Уурхай нь их шүрэн хаднаас 10 км-ийн зайд орших ил задгай нүүрсний уурхай бөгөөд энэ нь тус үзэсгэлэнт газрыг бохирдуулж, хохирол учруулж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. "Great Barrier Reef" нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Квинсландын эрэг дагуу 2300 км үргэлжилсэн дэлхийн хамгийн том шүрэн хадны бүс юм. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн цайрах үзэгдэл хурдацтай явагдаж байгаа тул тус газрыг ЮНЕСКО-гийн “Аюулд орсон дэлхийн өв”-ийн жагсаалтад оруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж, Австралийн Засгийн газраас энэ чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагууд шаардаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.