images

Европ дахь Оросын царцаасан хөрөнгийг Украины сэргээн босголтод ашиглах санал гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-09


      Польш болон Балтийн орнууд дайны хөлд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгоход Европын холбооны нутаг дэвсгэрт царцаасан Оросын төрийн хөрөнгийг ашиглахыг тус холбооноос шаардав. Польш болон Балтийн гурван улсын удирдагчид удахгүй болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлэхдээ “Оросын царцаасан хөрөнгийг яаралтай ашиглах ёстой. Дайн дуусч, энхийн гэрээ байгуулах хүртэл бид хүлээх боломжгүй" хэмээн уриалжээ. Тус холбоон дахь Украиныг хамгийн идэвхтэй дэмжигч эдгээр дөрвөн орон тус бүс нутагт битүүмжилсэн Оросын 300 тэрбум еврогийн хөрөнгийг Украины дүрвэгсдийг дэмжих болон дайны дараах сэргээн босгох төслүүдэд ашиглахыг санал болгосон нь энэ юм. Европын холбооны албаны хүн хэлэхдээ "Хууль зүйн хувьд Оросын царцаасан хөрөнгийг ашиглах нэлээд хэцүү боловч улс төрийн эр зориг гаргах шаардлагатай бөгөөд тус холбооны удирдагчид энэ асуудалд ахиц дэвшил гаргахыг хүсч байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.