Америкийн хууль бус цагаачдыг албадан гаргах шийдвэр цуцлагдана
Анд нөхдийн мэдээ
2023-02-09
Америкийн засгийн газар хууль бус цагаачдыг албадан гаргах бодлогыг удахгүй цуцлах тухай саналаа Дээд шүүхэд хүргүүлсэн тухай CNN агентлаг мэдээлэв. Тус улсын хууль бус цагаачдыг албадан гаргах бодлого нь 2020 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар заалтын дагуу халдварт өвчин тархаах эрсдэлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодлого байсан юм. Өмнө нь Трампын Засгийн газар энэ бодлогыг үндэс болгон хууль бусаар оршин суугч цагаачдыг олноор албадан гаргажээ. Одоогийн байдлаар тус бодлогын хүрээнд 2.5 сая хууль бус цагаачийг албадан гаргасан гэсэн тооцоо гарчээ. Байдены Засгийн газар Дээд шүүхэд тайлбарлахдаа "Хэрэв онцгой нөхцөл байдал үүсэхгүй бол нийтийн эрүүл мэндийн онц байдал дуусгавар болсноор 42 дугаар заалт мөн адил дуусах ёстой" гэжээ. Анх 2020 онд зарласан нийтийн эрүүл мэндийн онц байдал ирэх 5 дугаар сарын 11-ний өдөр дуусах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.