images

Дэлхийн 60 гаруй орноос Туркт тусламж илгээжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-09


     Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ 60 гаруй орноос санхүүгийн болон хүмүүнлэгийн янз бүрийн тусламж ирсэн хэмээн мэдээлснийг “Daily Sabah” сонин дамжууллаа. Тэрбээр Азербайжан, Израиль, Саудын Араб, Катар, Кувейт зэрэг олон орноос тусламж ирсэн гэв. Туркт очсон анхны тусламж өнгөрсөн даваа гарагт Азербайжанаас очсон байна. Тус улсаас очсон эхний онгоцоор хөдөлгөөнт хээрийн эмнэлэг, эмнэлгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 41 ажилтан очжээ. Харин дараагийн онгоцоор нь Баку хотоос майхан, хөнжил, халаагч, хээрийн эмнэлэг зэрэг шархадсан хүмүүст зориулсан хүмүүнлэгийн тусламж очсон байна. Тэгвэл өчигдөр манай улсын 35 хүн, хоёр нохой бүхий аврах баг очиж гурван хүний амийг авраад байгаа юм. Мөн АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагаас 159 хүн, 12 нохой бүхий тусламжийн салаа иржээ. Тэднээс өмнө тус улсаас ирсэн 79 аврагч Туркэд үүрэг гүйцэтгэж буй. Түүчнлэн өчигдөр Хятадаас 82 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг очсон зэргээр улс орон бүрээс нэмэлт хүч, тусламжийн баг шинээр очсоор байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.