“Монгол дохионы хэл” хичээлийн хөтөлбөрийг боловсрууллаа
Чихэнд чимэгтэй
2023-02-07
“Монгол дохионы хэл” хичээлийн хөтөлбөрийг сайжруулах санал зөвлөмж авах төслийн хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтарч зохион байгуулсан байна. Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад төслийн экспертийн багийн гишүүд, БШУЯ, Дэлхийн банк, НЕБ, их дээд сургуулийн төлөөлөл, 29 дүгээр сургууль, 186 дугаар цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцжээ. “Монгол дохионы хэл” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, сургалт судалгаанд ашигласнаар сонсголгүй иргэдийн нийгмийн эрх тэгш оролцоог хангах төрийн болон болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болох бөгөөд уг хичээлийг сонгон судалсан оюутан, сурагчдын хэлний талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэх боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.