Индонезийн эдийн засаг тогтвортой өсөж байна
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Индонезийн Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 1.9 их наяд рупи болсон нь өмнөх оныхоос 5.31%-иар өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Тус улс сүүлийн есөн жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн өндөр өсөлтийг тогтоож чадсан шалтгаан нь Украины дайны улмаас түүхий эдийн үнэ өссөнөөр экспортын хэмжээ огцом нэмэгдсэн явдал гэж үзэж байна. Индонез нь далдуу модны тос, нүүрсний экспортоороо бүс нутагтаа тэргүүлдэг бөгөөд мөн их хэмжээний байгалийн хий, алт, боксит экспортлодог ажээ. Түүнчлэн цар тахлын тархалтыг хурдан бууруулж чадсанаар хөл хорио, хязгаарлалт цуцлагдсан нь мөн нөлөөлсөн гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооны дарга Марго Ювонно “Экспортын үнэ өндөр, эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа нь эдийн засаг хурдан өсөхөд нөлөөлсөн бөгөөд энэ нь манай орны эдийн засаг тогтвортой өсч байгааг харуулж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.