images

Есөн настай хүү ахлах сургуулиа төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-06


     АНУ-ын Пенсильваниа мужид есөн настай Дэвид Бэлоган хүү ахлах сургууль төгсчээ. Компьютерийн программ хангамж, шинжлэх ухаанд дурта хүү саяхан мужийн нийслэл Харрисбургийн "Reach cyber charter" сургуулиас дипломоо гардан авсан байна. Тэрбээр хамгийн бага насандаа ахлах сургууль төгссөн хүүхдүүдийн нэг болж буй бөгөөд аль хэдийн коллежид элсэн хичээлээ үзээд эхэлсэн аж. Дэвид астрофизикч болохыг хүсдэг бөгөөд хар нүх, оддын тэсрэлтийг судлахыг хүсдэг ажээ. Түүний эцэг эх хоёул академик боловсролын зэрэгтэй ч ер бусын ухаалаг хүүхэд өсгөх нь үнэхээр том сорилт болж байна хэмээн хэвлэлд ярьсан юм. Тэднийх гэр бүлээрээ эрдэм шинжилгээний ажил хийдэг ажээ. Мөн гоц ухаантнуудын MENSA академийн гишүүн Дэвид хүү төгөлдөр хуур тоглодог бөгөөд тулааны урлагийн хар бүстэйгээс гадна бусад спортоор хичээллэдэг байна. Хүүгийн аав Хэнри “Есөн настай хүүгээ Харвардад сургамаар байгаа ч би Пэнсильваниад байна” гэжээ. Түүнээс бага настайдаа сургууль төгссөн хүн ганцхан байдаг нь Хавай арлын уугуул Майкл Киэрни бөгөөд 1984 онд төрсөн тэрбээр зургаан настайдаа ахлах сургууль төгссөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.