images

Дэлхийн хамгийн их алт, валютын нөөцтэй улсуудын жагсаалт шинэчлэгдэв  

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-02-06


     Алт, валютын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын жагсаалтыг Хятад улс 17 дахь жилдээ тэргүүлэв. 2022 оны сүүлээр тус улсын алт, валютын нөөц 3.31 их наяд доллар байжээ. Жагсаалтыг Япон улс 1.27 их наяд доллароор удаалсан бол Швейцар 924 тэрбум доллароор гуравдугаарт орсон байна. Өнгөрсөн онд энэ жагсаалтын дөрөвдүгээрт байсан Энэтхэг нэг байраар ухарснаар (563 тэрбум) ОХУ урагшилж 582 тэрбум доллароор дөрөвдүгээр бичигджээ. Тэгвэл 6-8 дугаар байрт Саудын Араб, Хонконг, Өмнөд Солонгос жагссан байна. 2022 онд 10 дугаарт байсан Сингапур хоёр байр ухарч эхний арваас гарсан бол Бразил 325 тэрбумаар есдүгээр, Герман 295 тэрбумаар 10 дугаар байрт оржээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.