images

Газар хөдөлсөн Турк, Сирид АНУ шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-06


     АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирид үзүүлэх тусламжийн төлөвлөгөөг эргэн харахыг тушаажээ. Цагаан ордны мэдэгдэлд "АНУ өнөөдөр Турк, Сири улсад болж буй аймшигт газар хөдлөлтөд гүнээ санаа зовж байна. Бид шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ. Улмаар ерөнхийлөгч Ж.Байден АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Холбооны засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдэж хохирол амссан хүмүүст туслах арга хэмжээ авахыг хүссэн гэж тайлбарлажээ. Цагаан ордон Туркийн засгийн газартай хамтран нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа онцолсон байна. Тус улсын Геологийн албаны мэдээлснээр, Турк улсад 6-ны өдрийн орон нутгийн цагаар өглөөний 4:17-д, Газиантеп хотоос 33 км-ийн зайд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 11 минутын дараа дахин 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.