Таван зуу гаруй Мэрилин Монро хорт хавдрын эсрэг нэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Австралийн Брайтон эрэгт жил бүр болдог “Marilyn Jetty” усанд сэлэлтийн тэмцээн энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 500 гаруй Монро оролцсон байна. Тэд Мэрилин Монрогийн алдарт шаргал хиймэл үс, нарны шил, цагаан усны хувцас зэргийг өмсөж далайн усанд ордог ажээ. Хорт хавдрын судалгааг дэмжих хандив цуглуулах зорилготой “Marilyn Jetty” хэмээх энэхүү арга хэмжээ нь энэ жил 10 дахь жилдээ болж байна. Ээжийгээ хорт хавдраар алдсаны дараа энэхүү арга хэмжээг эхлүүлсэн Сара Тинни хэмээх австрали эмэгтэй хорт хавдраар өвчлөгсдийн тоог бууруулах зорилгоор уг тэмцээнийг 10 жилийн өмнө анхлан санаачилжээ. "Жил бүр шинэ Мэрилин Монро нар хорт хавдрын улмаас алдсан хайртай хүмүүсийнхээ түүхийг ярилцаж бие биедээ сэтгэлийн дэм өгдөг" хэмээн тэр хэлсэн байна. Энэ жилийн арга хэмжээнд нийт 513 хүн оролцож, 220 мянган австрали доллар цугларчээ. Энэ мөнгийг Өмнөд Австралийн хорт хавдартай тэмцэхэд туслах бүлэг болох “Хорт хавдрын зөвлөл”-д хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.