“Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрвөл хэлэлцээр хийнэ
Анд нөхдийн мэдээ
2023-02-06
Хятадын Коммунист Намын Тайваний хэрэг эрхлэх газрын дарга Сүн Тао "Хэрэв Тайвань "нэг Хятад" гэсэн зарчмыг агуулсан "92 оны томъёолол"-ыг зөвшөөрвөл эрх баригчид хоорондын хэлэлцээрийг үргэлжлүүлж болно" гэж мэгэдсэн байна. Сүн өчигдөр Бээжинд болсон 2023 оны Тайваний шинэ жилийн симпозиум дээр дээрх мэдэгдлийг хийжээ. Түүний хэлсэн үг Хятадын өмнөх байр суурийг дахин илэрхийлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн тэрбээр Хятад улс Тайваньтай "Энх тайвнаар нэгдэх нэг улс, хоёр систем"-ийн бодлого, "хоёр талын гэр бүлийн ураг төрлийн холбоо"-ны үзэл баримтлалыг баримталж, эх орон нэгтнүүддээ хүндэтгэлтэй хандаж тус улсын бизнесийг дэмжин хөгжүүлэх болно гэжээ. 1992 оны 11 дүгээр сард Хятадын хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний эргийн харилцааны нийгэмлэг Хонконгод хэлэлцээ хийж, нэг Хятадыг хүлээн зөвшөөрсөн боловч БНХАУ (Хятад) болон Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) гэсэн тус тусын нэрийг ашиглахаар болсон юм. Тайваний Хятадыг дэмжигч Ардын нам 1992 оны томъёоллыг хүлээн зөвшөөрөх байр суурьтай байгаа ч Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн болон эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам үүнийг үгүйсгэж, Тайванийн тусгаар тогтнолыг шаардаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.