images

Монголын байлдан дагууллын тухай кинонд Холливүүдийн од тоглох байсан нь цуцлагдав

Б.Бат-Амгалан

Анд нөхдийн мэдээ

2023-02-06


     Унгарын найруулагч Питер Соусын бүтээж буй “1242: Gateway to the West” киноны гол дүрд Холливүүдийн алдарт жүжигчин Кэвин Спэйси тоглох байсан нь цуцлагдсан талаар “The Hollywood Reporter” сэтгүүл мэдээлэв. “Оскар”-ын хоёр удаагийн шагналт К.Спэйсигийн оронд, сүүлийн үед “Thor”, “RRR” зэрэг түүхэн кинонд тоглон олны анхаарлыг татаад буй ирланд жүжигчин Рэй Стивенсон тоглох болсон хэмээн уг сэтгүүл бичжээ. Холливүүдийн залуу жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн сүүлийн хэдэн жил үргэлжилж буй дуулиант хэрэгт К.Спэйси мөн холбогдсон бөгөөд хамгийн сүүлд Их Британид түүнийг энэ хэргээр шалгаж эхэлсэн тул киноны уран бүтээлчид түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан шийдвэр гаргажээ.

     Унгараас гадна Их Британи, Австрали, Монголын уран бүтээлчид оролцож буй энэ кинонд, монголчууд найман зууны тэртээ 1242 онд Унгарыг довтлоход эх орноо хамгаалж буй унгарчуудын тэмцлийг үзүүлэх юм. Рэй Стивенсон зураг авалтдаа оролцохоор өнгөрсөн долоо хоногт Унгарт ирсэн хэмээн “The Hollywood Reporter” мэдээлжээ. Холливүүдийн жүжигчдээс мөн Эрик Робэртс, Кристофер Ламбэрт нар энэ кинонд тоглох аж. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан Эрик Робэртс нь Холливүүдийн сүпер од Жулиа Робэртсийн төрсөн ах билээ.   

     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.