images

Хятад улс Антарктидад хиймэл дагуулын бааз байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-03


     Хятад улс Антарктидад тэнгисийн ажиглалтын хиймэл дагуулын бааз байгуулна хэмээн “Global Times сонин тус улсын Сансрын шинжлэх ухааны аж үйлдвэрийн корпорацын (CASIC) албан тушаалтнаас иш татан мэдээлэв. Уг бааз нь антенны байгууламж, хүлээн авах байгууламж, эрчим хүчний байгууламжаас бүрдэх ажээ. Албаны хүн хэлэхдээ, "Антарктидын орчныг харгалзан үзвэл хиймэл дагуулын баазыг суурилуулах нь бидний хувьд боломж төдийгүй сорилт болно" гэсэн байна. Уг баазыг байгуулахдаа Антарктидын экосистем, байгаль орчныг хамгаалах зорилгоор угсармал барилга барих, "CASIC"-ийн зохион бүтээсэн дулаалгын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Хятад улс 2002 оны тавдугаар сард анхны далайг ажиглах хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш нийт найман хиймэл дагуул хөөргөж, экосистем, далайн өнгө, температурын өөрчлөлтийг ажиглаж байна. Өмнө нь 2018 онд Антарктид рүү 35 дахь шинжлэх ухааны судалгааны багийг илгээж, Жуншань баазад тус тивийн дээд агаар мандлын судалгаанд зориулж лазер радар суурилуулсан юм. Тус улс 1985 онд Антарктидад анхны бааз болох Чанчэнг байгуулснаас хойш Тайшан, Жуншань, Кунлун зэрэг шинжлэх ухааны баазуудыг ажиллуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.