Австри улс Оросын дөрвөн дипломатчийг “Персона нон грата” гэж зарлав
Анд нөхдийн мэдээ
2023-02-03
Австри улс Оросын дөрвөн дипломатчийг тагнуул хийсэн хэрэгт буруутган эх орноосоо хөөсөн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Австрийн Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, "Оросын дөрвөн дипломатчийг олон улсын гэрээ хэлэлцээрт нийцэхгүй авир гаргасан нь тогтоогдсон учир "персона нон грата" (тааламжгүй этгээд) гэж зарлан албадан гаргасан" гэжээ. Уг дипломат ажилтнуудын хоёр нь Австри улсын Вена хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны харьяа, нөгөө хоёр нь НҮБ-ын Вена дахь Оросын төлөөлөгчийн газрын харьяанд ажилладаг байжээ. Ингэснээр 2020 оноос хойш Австриас хөөгдсөн Оросын дипломатчдын тоо 9 болж байна. Австрийн Вена хот бол Украины дайны өмнө зүүн Донбасст зуучлагч үүрэг гүйцэтгэж байсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд байрладаг газар юм. Одоогоор тус улсад Оросын 140 гаруй дипломат ажилтан ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.