images

Монгол улсын шинэчилсэн атласыг БШУЯ-ны сайдад хүлээлгэн өгөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн “Монгол улсын үндэсний атлас”-ыг дөрвөн жилийн хугацаанд шинэчлэн боловсруулж өнгөрсөн онд эцэслэн гаргасан билээ. Тус бүтээлийг шинэчлэх, хэвлүүлэх ажлыг БШУЯ-наас дэмжин ажилласан бөгөөд бүтээлийн дээжийг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд өнөөдөр гардуулан өгчээ. Уг бүтээл нь гурав дах удаагаа шинэчлэгдэж буй, нийт 246 сэдэвчилсэн зурагтай юм. Атласыг бүтээхэд эрдэм шинжилгээний 30 орчим байгууллага, 160 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон ажилласан байна. Мөн байгалийн нөөц, түүх археологи, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд, статистик тоо баримтыг өргөн цар хүрээтэй багтааж монгол болон англи хэл дээр бэлтгэснээрээ онцлогТус бүтээлийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор цаашид цахим болгох боловсролын салбаруудад хэвлүүлэн түгээх тал дээр БШУЯ-аас дэмжин ажиллахаа илэрхийллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.