images

Английн цагдаагийн алба хохирогчдоос уучлал гуйлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     34 жилийн өмнө Английн Шэффильд хотын Хилзборогийн хөлбөмбөгийн стадионд болсон эмгэнэлт явдлын ослын хохирогчид болон тэдний ар гэрийнхнээс тус улсын цагдаагийн газар уучлалт гуйж, хэргийг дахин шалгахаа амлав. Тус улсын Үндэсний цагдаагийн зөвлөл болон Цагдаагийн нийгэмлэг өчигдөр хамтарсан мэдэгдэл хийж 1989 оны дөрөвдүгээр сард Шэффильдийн дагуул хот Хиллзборогийн хөлбөмбөгийн стадионд хүмүүс дарагдсаны улмаас 97 хүн амиа алдсанд цагдаа нар буруутай байсныг хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтын үеэр Ливерпүүлийн 96 хөгжөөн дэмжигч нас барсан юм. Тус хоёр байгууллага мэдэгдэл хийхдээ цагдаагийн ёс зүйн дүрмийг дахин эргэж харах, мөн болсон явдлын талаар үнэнийг хэлэх нь гол зорилго байсан гэжээ. Тухайн хэрэг явдлын дараа цагдаа нар согтож хөлчүүрхсэн хөгжөөн дэмжигчдийг буруутгасаар ирсэн бөгөөд анхны мөрдөн байцаалтаар тухайн явдлыг осол гэж дүгнэжээ. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн тууштай тэмцсэний эцэст нууц бичиг баримтыг нягтлан шалгах зэрэг томоохон хэмжээний мөрдөн байцаалт явуулж 2012 онд цагдаа нар буруутай байсныг тогтоосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.