Хятадын их сургуулийн анхны мөс зүсэгч хөлөг туршилтаа амжилттай хийлээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
Хятадын Сун Ят-Сений их сургуулийн "Zhong Shan Da Xue Ji Di" мөс зүсэгч хөлөг онгоц Бохайн тэнгисийн Ляодуны хойгт туршилт хийжээ. Энэ хөлөг нь Хятадын “Xuelong”, “Xuelong-2”-ын дараах гурав дахь мөс зүсэгч бөгөөд их сургуулийн харьяаны анхны хөлөг болж байна. Уг хөлөг туршилтын журмаар нэгдүгээр сарын 17-нд Өмнөд Хятадын тэнгисээс гарч, Зүүн Хятадын тэнгис болон Шар тэнгисээр дамжин Ляодуны хойгт хүрчээ. Улмаар хойгийн мөсөөр хучигдсан талбайд бага хэмд хөлөг жолоодох, судалгааны тоног төхөөрөмжийг ашиглах, мөс зүсэх туршилт хийсэн байна. Ляодуны хойгийн мөстэй талбай 10 мянган хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй бөгөөд мөсний зузаан дээд тал нь 35 сантиметр байжээ. Энэ нь Хятадад сүүлийн үед тохиогоогүй зузаан мөс юм. Харин хөлөг 2.2 метр зузаан мөсийг зүсэх хүчин чадалтай. Мөн хөлгийн урт 78.95 метр, өргөн нь 17.22 метр буюу бага оврын мөс зүсэгч юм. Харин тус улсын дотооддоо үйлдвэрлэсэн анхны мөс зүсэгч хөлөг “Xuelong-2” нь 122 метр урт, 22 метр өргөн билээ. 2018 онд бүтээсэн “Xuelong-2” хөлгөөр 255 судлаач өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд Шанхай хотоос Антрактидыг зорьсон юм. Мөн үүний дараа аравдугаар сарын 31-нд дахин нэг экспедиц хөдөлсөн бөгөөд эдгээр нь Хятадын туйлын судалгааны 39, 40 дэх экспедиц болсон билээ. Тэд дөрөвдүгээр сард эх орондоо буцаж ирнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.