Иран-Саудын Арабын харилцаа сайжирна
Анд нөхдийн мэдээ
2023-01-30
Ираны Гадаад хэргийн сайд Хусейн Амир-Абдуллахян өчигдөр Тегеранд Катарын Гадаад хэргийн сайд Мохаммад бин Абдулрахман Асанитай уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж Иран, Саудын Арабын харилцааг сайжруулах хэлэлцээг удахгүй сэргээх болсон тухайгаа мэдэгджээ. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фэйсал бин Фархан Асауд удахгүй Багдадад айлчилж, Ираны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийх ажээ. 2016 онд Саудын Араб шийтийн шашны удирдагчдад цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа Ираны хуучинсаг үзэлтнүүд Саудын Арабын төлөөлөгчийн газарт халдлага үйлдэж үүнээс улбаалан хоёр улс дипломат харилцаагаа тасалсан юм. Үүний дараа 2021 оноос харилцаагаа сайжруулах талаар ярилцаж эхэлсэн бөгөөд Иракийн зуучлалаар өнгөрсөн он хүртэлх хугацаанд нийт таван удаагийн шууд хэлэлцээ хийжээ. Иран улс мөн зуучлагчаар дамжуулан Бахрейн улстай яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд хэлэлцээний үе шатыг саадгүй даван туулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.