“Зөвлөлдөж шийдье” санал асуулгын эхний шат үргэлжилж байна
Чихэнд чимэгтэй
2023-01-30
Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1570 иргэн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдахаар болсон билээ. Тэгвэл уг санал асуулгын явц энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 70.8 хувьтай байна. Мэргэшсэн мэдээлэл цуглуулагч нь сонгогдсон 157 өрхөд биечлэн очиж санал асуулгыг авч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Санал асуулгад оролцогч иргэдийн хувьд, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн хүрээнд дуу хоолойгоо хүргэх юм. Эхний шатны мэдээлэл цуглуулалт хоёрдугаар сарын 2-ныг дуустал улс орон даяар үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.