images

"Тамгагүй төр" жүжгийг "Монгол хаан" нэрээр тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-27


     Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжиг Лондонгийн “West End” театрын тайзнаа “Монгол хаан” нэрээр тоглогдох гэж байна. Лондоны “West End” театр нь Нью-Йоркийн “Broadway” театртай эн зэрэгцэхүйц дэлхийд тэргүүлэх театруудын нэг юм. Тэгвэл уг алдартай тайзнаа монгол уран бүтээлчид анх удаа баг бүрэлдэхүүнээрээ тоглох ажээ. Өнгөрсөн оны наймдугаар сард “Wild Yak” продакшны продюсер Паул Годфрэе “Тамгагүй төр” жүжгийг Европын орнуудад тоглуулах зорилготой Монголд ирж байжээ. Энэ продакшн нь "West End" болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай  юм.

   “Тамгагүй төр” жүжиг Монголын театрын тайзнаа 1998 онд найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тавигдаж байсан түүхтэй. Энэ жүжгийг өнгөрсөн онд найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, физикл драм хэлбэрээр тавьсан нь олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.