images

Математикийн сургалтыг дэмжих шинэ платформыг нэвтрүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-27


      Боловсрол, шинжлэх ухааны яам математикийн сургалтыг дэмжих “Eduten” платформыг Монгол улсын ЕБС-ийн сургалтад ашиглах боломжийг бүрдүүллээ. “Eduten” платформ нь хиймэл оюун ухаан болон  тоглоомын аргад суурилж боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай ухаалаг систем юм. Уг платформ хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд ЮНЕСКО-гоос олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртжээ. Платформын туршилт-судалгаанд нийслэл, орон нутгийн 9 сургуулийн 520 сурагч хамрагдах юм. Платформыг нэвтрүүлэх ажилд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, нийслэлийн боловсролын газар, сонгогдсон аймаг дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага, багш нар оролцож байна. Туршилт-судалгааны үр дүнд үндэслэн тус платформыг цаашид ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.