Нүүдэлчин соёлыг сурталчлах гар утасны тоглоом бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2023-01-16
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсролын салбарт анх удаа “Nomadic Adventure” гар утасны тоглоомыг бүтээжээ. Уг тоглоомыг “Цахим аялал” төслийн хүрээнд монгол ёс заншил, ахуй амьдрал, язгуур урлаг, газар зүйн онцлог, ан амьтдын талаарх суурь мэдлэгийг хүүхэд багачуудад таниулах зорилгоор англи, монгол хэл дээр хийсэн аж. Тоглоомын төрөл нь “Hidden object puzzle adventure” буюу өгөгдсөн эд зүйлсийн нэрийг зураг дүрстэй холбож олох юм. Түүнчлэн тодорхой хугацаанд нэрлэгдсэн үгийн дагуу эд юмсыг олж, дүрсэн дээр дарах үйлдэл хийж даалгаврыг биелүүлнэ. Тухайн үе дэх өгөгдсөн хугацаанд олох ёстой үгүүдийг олоогүй тохиолдолд хожигдох зарчмаар явах бөгөөд хүүхдүүдэд сонирхолтой байх функцуудыг нэг дор агуулжээ. Одоогийн байдлаар энэ тоглоомыг 1000 гаруй удаа татаад байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.