images

Өмнөд Африкийн шинэ жил

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-31


     ӨАБНУ-д иргэд 12 дугаар сарын 31-нд гэр бүл, найз нөхдөөрөө цуглан хуучин оноо үдэж, манай улсын адил 1 дүгээр сарын 1-нд бүх нийтээр амардаг ажээ. Тус улс 1994 оноос шинэ жилийн эхний өдрийг ийн амралтын өдөр болгон зарласан бөгөөд хэрэв 1 дүгээр сарын 1-нд ням гараг таарвал даваа гарагт нь мөн амардаг байна. Банк, шуудангийн газар, бизнесийн байгууллагууд амарч зөвхөн зоогийн газар, үзвэр үйлчилгээний газрууд богино цагаар ажилладаг аж. Мөн тус улсад “Хоёр дахь шинэ жил” гэсэн ойлголт бий. Энэ нь XVII зуунд боолын нийгэмд байхдаа жилд нэг удаа буюу 1 дүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон зарласантай холбоотой аж. Ингээд ганц олдох амралтын өдрөөрөө боолууд нэгнийдээ зочилж, баярын хувцас өмсөн өөрсдийн шинэ жилээ тэмдэглэдэг байжээ. Мөн боолчлолыг эсэргүүцэж тухайн өдөртөө гудамжаар дуулж бүжиглэн явдаг байсан нь өдгөө уламжлал болон тогтсон байна. Тодруулбал, тус улсын гурван том нийслэлийн нэг Кэйптауны Ширээ уулын бэлд 80 мянга хүртэл хүмүүс цугларч шинэ жил тэмдэглэдэг бөгөөд хамгийн өнгөлөг хувцсаа өмсөж ирээд дуулж бүжиглэж, хоорондоо өрсөлддөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.