Их Британи: 2040 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 87 хувь бууруулна
Их Британи улс 2040 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 1990 оны түвшнээс 87 хувиар бууруулах хууль ёсны зорилт тавина гэдгээ мэдэгдэв. Тус улсын Эрчим хүчний аюулгүй байдлын сайд Эд Милибанд 2042 он хүртэл нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтуудыг багтаасан хуулийн төслийг парламентад танилцуулсан бөгөөд гишүүдийн олонхын саналаар батлагдвал хууль ёсоор хүчин төгөлдөр болно. 2008 онд батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн дагуу тус улс 2050 он гэхэд 1990 оны түвшнээс 100 хувь бууруулах зорилт тавьсан бөгөөд үүний тулд хуулийн хэрэгжилтийн хуваарийг агуулсан таван жилийн төсвийг боловсруулж байна. Засгийн газар хуулийн төслийг парламент дэмжвэл хуулийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Санал асуулгаар тэргүүлж буй Их Британийн Шинэчлэлийн нам болон гол сөрөг хүчин болох Консерватив нам санал нэгдэн 2050 он хүртэлх төлөвлөгөөг дэмжиж Хойд тэнгисийн газрын тос, байгалийн хийн ордуудыг шинээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх ёстой гэж үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







