Зургаадугаар сард гурван томоохон барилдаан болно
Монголын Үндэсний бөхийн холбоо энэ сард зохион байгуулах барилдаануудын хуваариа танилцууллаа. Зургаадугаар сарын анхны барилдаан нь уламжлалт Бүх цэргийн наадам бөгөөд 6-ны өдрийн бямба гаригийн 11 цагаас Бөхийн өргөөнд болно. Үүний маргааш буюу 7-ны ням гарагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 256 бөхийн барилдаан болох ажээ. Харин зургаадугаар сарын 27-ны бямба гарагт “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхэлж ням гарагт үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







