Японы ерөнхий сайд Ираны ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
Японы ерөнхий сайд Такаичи Санаэ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай өчигдөр утсаар ярьсан талаар Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг мэдээллээ. Т.Санаэ энэ үеэр, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй бүх хөлөг онгоц, тэр дундаа Азийн орнууд, Японы онгоцуудыг аюулгүй, чөлөөтэй нэвтрүүлэхийг уриалсан бол М.Пезешкян Японы хөлөг онгоцуудыг уг хоолойгоор саадгүй нэвтрэх нөхцөлөөр хангахын төлөө хичээж ажиллахаа амлажээ. М.Пезешкян мөн Японы банкуудад байгаа Ираны мэдлийн хөрөнгийг эргэлтэд оруулан нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Утсаар ярьсан тухайгаа Т.Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Ираны тал боломжит бүхий л арга хэлбэрээр уян хатан байр суурь баримталж, Вашингтонтой аль болох хурдан хугацаанд тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд Токио Тегерантай нягт хамтран ажиллахаар тохиролцсоныг тэрбээр мөн дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







