Бангладеш: Нядлах гэж байсан үхэр Д.Трамптай төстэй байсан тул амьд үлдээжээ

Бангладеш: Нядлах гэж байсан үхэр Д.Трамптай төстэй байсан тул амьд үлдээжээ


   Бангладеш улсад нядалгаанд оруулах гэж байсан үхрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай адилхан байсан учир амьд үлдээж амьтны хүрээлэнд шилжүүлэхээр болсон байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр тус улсын Нараянганж тосгоны фермд тэжээж байсан 750 кг жинтэй цагаан зүсний үхэр толгойн оройн хэсгийн намирсан шаргал үсээрээ АНУ-ын ерөнхийлөгчтэй адилхан байснаас "Трамп" нэр авч, цахим сүлжээгээр олны танил болжээ. Уг үхрийг Исламын шашны хамгийн том ёслол болох Ид аль-Адха баяраар нядалж тахил өргөхөөр төлөвлөж байсан байна. Гэсэн хэдий ч үхрийн зураг, дүрс бичлэг цахим сүлжээгээр тарж, дотоод гадаадын жуулчид хүртэл тус фермийг зорин ирэх болсон тул Дотоод хэргийн яам шийдвэр гаргаж, ерөнхийлөгчийн нэртэй үхрийг амьд үлдээжээ. Дотоод хэргийн сайд Салахуддин Ахмед "Үхэр нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул нядлахыг болиулсан” гэсэн байна. Улмаар Дака хотын амьтны хүрээлэнд шилжүүлэхээр болсноо мэдэгджээ. Үхрийн эзэн Зиауддин Мрида хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Манай үхэр их номхон дөлгөөн. Нэг удаа дүү минь үхрийн толгойн үсний хэлбэрийг хараад тоглоом наргиа болгон Д.Трамптай адилхан гээд хэлж орхисон юм. Түүнээс хойш ийм нэртэй болсон” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.